Эхлэл Бидний тухай
Бидний тухай
“Ижил бумба” ХХК нь 2006 онд гадаад дотоод худалтаа, нефтийн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлээд ажиллаж байна.
“Ижил бумба” ХХК нь 2006 оноос ОХУ-ын Новосибирск хотын эрдэм инжилгээний институтээс 2М6У маркын шатахууны эксперс лаборатори, БНХАУ-ын Хенан мужийн Женжоу хот дахь “Jayo petroleum machinery” компаниудаас нефтийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, Укриан улсын Киев хот дахь “Стеклоприбор” компаниас нефтийн бүтээгдэхүүний нягт тодорхойлогч нефтьнсиметрийг анх импортолж эхэлсэн бөгөөд 2007 оноос бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нефть газийн тоног төхөөрөмжөөр өргөжүүлсэн.

2008 оны 3-р сард Укриан улсын Киев, 6-р сард ОХУ-ын Москва хотуудад нефть болон газийн тоног төхөөрөмж болон бусад чиглэлүүдээр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцож Польш улсын “EUROPUMP” компанитай газийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Мөн Казакстан улсын “КАЗМУНАЙ” ХХК, АНУ-ын GILBARCO, VEEDER-ROOT, ХБНГУ-ын SEIMENS компаниудтай харилцаа холбоотой ажилладаг.

Бүтэц зохион байгуулалт
Захиргаа удирдлагын алба
Техник хангамжийн алба
Маркетинг, борлуулалтын алба
Санхүү бүртгэлийн алба

Импортын гол нэрийн бүтээгдэхүүний нэр, төрөл
# LANFENG маркын бензин түгээгүүр
# Нефтьденсиметр
# Шатахууны төрөл бүрийн насоснууд
# Шатахууны төрөл бүрийн шингэн хэмжигчүүд
# Шатахууны шлангууд
# Шлангны холбох хэрэгслүүд
# ШТС-ийн бусад дагалдах хэрэгслүүд
# 2М6Умаркийнэкспресслаборатори